Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 65

Warning: ini_set(): Headers already sent. You cannot change the session module's ini settings at this time in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 128

Warning: session_name(): Cannot change session name when headers already sent in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 130

Warning: session_start(): Cannot start session when headers already sent in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 131

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php:65) in /home/bestfmmn/public_html/mnfb.mn/index.php on line 132
Цаг үеийн асуудлаар МХҮХ

Цаг үеийн асуудлаар

Нийтэлсэн Apr 15, 2020 by Administrator

МХҮХ–н ерөнхийлөгч Д.Гэрэл

  • Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе. За сүүлийн үед  Covid 19 Цар тахлын улмаас улс оронд төдийгүй дэлхий нийтэд олон тулгамдсан асуудал гарч байна. Хараагүй хүмүүсийн амьдралд энэ хэрхэн нөлөөлж байна. МХҮХ ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

Covid 19 Цар тахлын хүрээнд дэлхий нийтээр хүндрэлтэй асуудлууд үүсэж байгаа. Манай хараагүйчүүдийн холбоо гишүүүдийн хувьд ч хүндрэлтэй асуудалүүд үүсэж байгаа нь бидэнд тавьж багаа асуудлууд, бидний хийж байгаа судалгаанаас харагдаж байна.

1-рт нь манай хараагүйчүүдийн гол эрхэлдэг ажил бол массаж , массажын үйл ажиллагаа энэ цар тахлын үеэр хумигдсан үйлчлүүлэгч буурсан байна. Монгол улсын хэмжээнд 20 орчим төвд 200 орчим хүн ажиллаж байна. 200 хүний ажлын байр гэж ярьж байгаа хэдий ч нэг айлын ард 4-5 хүн гээд үзэхээр 100 орчим хүний асуудал яригдаж байна. Өрхийн амжиргаанд шууд нөлөөлж байна. Массажын аж ахуй эрхэлхийн тулд түрээс төлдөг. Түрээсийн дарамт ирж байгаа.

2-рт энэ цар тахлын үеэр иргэдийн дархлаа, хүнс тэжээлийн тэжээллэг байдал, ариутгал халдваргүйжүүлэлтэд шаардлагатай  бодис саван маск угаалга цэвэрлэгээний бодис энгийн үеэс илүү хэрэглэгдэж байгаа, энэ болгонд өрхийн зарлага нэмэгдэж байна. Орлого багатай иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байна. Гишүүдийн зүгээс хүнс эд матриал халдвар хамгаалалын зүйлээр дэмжлэг тусламж үзүүлэх боломж байна уу? Гэсэн асуудлуудыг тавьж байна. Гэхдээ бид энэ асуудлыг ирж байна гээд зүгээр суугаагүй. Засгийн газар  хөдөлмөр нийгмийн хамгаалалын яам ерөнхий сайд У.Хүрэлсүх, салбарын сайд, О.Чинзоригт саналуудыг хүргүүлж байна. Монголын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форум гэж байгаа энэ форумын хүрээнд бид ямар асуудал тавьсан бэ гэхээр энэ цар тахлын үеэр  Эрсдэлд өртөж болзошгүй бүлгүүдийн нэг ХБИ байгаа юм.  Тэхээр эдгээр иргэддээ зориулсан бодлого арга барил авч хэрэглүүлээч ээ. Энэ хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрх бүрд хоёр зуун мянган төгрөгийн /200,000₮/ тусламж үзээлээч ээ. Хүнс эд матриал халдвар хамгаалалын хэрэгсэлд нь зориулаад. Дээрээс нь  сая засгийн газраас санал гаргаж аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлд 7 асуудлыг УИХ хэлэлцээд шийдвэр гаргалаа. Энэ дээр манай массажын төвүүдийн хувьд ажилтан бүрт олгогдох 200,000 төгрөгт хамруулах тал дээр  эргэлзээтэй шийдвэр гарлаа. Энэ тээр бид бас дуугүй байхгүй. Энэ хэцүү үед тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг хадгалаж хамгаалаачээ. Тогтвортой байхад нь дэмжлэг үзүүлээчээ. Гэдэг асуудлыг тавьж байна. Бас нэмж хэлхэд МХҮХ 100 гаруй ажилтантай тэгэхээр энэ аж ахуйн нэгжийг дэмжиж дэмжлэгт төрийн бус байгууллагуудыг  хамруулна биздээ. Гэдгийг бас шийдвэр гаргагч нартаа  хэлмээр байна.  Өөр нэг асуудал бол ДЭМБ, НҮБ хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОУ-н байгуулгууд улс орнуудын засгийн газарт хандаж 10 хуудас уриалга зөвлөмж гаргасан байна. Үүнд “Covid19” цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээндээ ХБИ-г яаж хамруулах вэ? Эдгээр иргэдийг бодлого үйл ажиллагаандаа хамруулахдаа юуг анхаарах вэ? гээд нэг бүрчилсэн зөвлөмж гаргасан байна. Жишээ нь эдгээр иргэдэд эмлэгийн тусламж үзүүлэхдээ өвөрмөц хэрэглээг нь анхаараарай. Бэрхшээлд нь тохирсон туслах хэрэглэгдэхүүнүүдийг яаж хэрэглэх вэ? Дүлий хүнд гэхэд дохионы хэл, тэргэнцэртэй иргэнд гэхэд туслах хэрэгсэлээр яаж үйлчлэх вэ? Эдийн засгийн хувьд хүндрэлд орсон болохоор тусгай арга хэмжээ аваарай гэдэг юм уу? Бүр ингээд нарийвчилсан зөвлөмж гаргасан байна.  Дэлхийн хараагүйчүүдийн холдбооноос гэхэд хараагүй хүмүүст мэдээлэл өгөхдөө ярьдаг, томруулсан, брайль хэлбэрээр хүртээмжтэй өгөөрэй. SMS, вэб сайтуудынхаа хүртээмжийг хангаарай, хараагүй хүмүүс гэрээсээ гарах боломжгүй бол гэрт нь хүргэлт үйлчилгээг гаргах ч юм уу гээд юм хийе гэсэн хүмүүст бол авч болох олон санаануудийг өгсөн байна.

Нэг зүйл дээр сэтгэл дундуур байна. Яагаад засгийн газар маань аж ахуйн нэгжийг дэмжихийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ чиглэсэн арга хэмжээ тусгайлан авахгүй байгаа юм бэ? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас, НҮБ –ээс  гаргасан энэ зөвлөмжүүдийг орчуулаад иргэдэд мэдээлэл хүргэхгүй байгаа юм бэ? Бүхэл бүтэн ХНХЯ, ХБИХЕГ гэж байна. Энэ тал дээр сэтгэл дундуур байна. Гэхдээ бид энэ хүмүүсийг хүлээхгүйгээр энэ ирсэн сэрэмжлүүлэг зөвлөмж мэдээллүүдийг орчуулаад нийгэм олон нийтэд хүргэх тал дээр ажиллаж байна. Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд улс орнууд ч гэсэн хөгжлийн бэрхшээлийн талаар арга хэмжээнүүдийг авч байна. Жишээлбэл: Тайланд улсаас танайх ямар арга хэмжээ авч байна гэтэл өгч байгаа мэдээллээ ярьдагаар сонсож болохоор, томруулсан хэлбэрээр мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөл гэж Тайландад байдаг ба ерөнхий сайд нь ахалж ажиллаж байдаг. Үүнтжэй холбоотойгоор үндэсний зөвлөлөө хуралдуулан ХБ-ийн чиглэлээр яаж арга хэмжээ авах вэ? Юуг анхаарах вэ гэсэн зөвлөмжүүдээ батлаад хэрэгжүүлж байгаа. Саяын хэлдэгээр ажлын байрыг хамгаалах тал дээр дэмжлэг үзүүлнэ, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ, хувь ХБ-тэй иргэн болгонд сар бүр 1000 бат-ын тэтгэмж өгөх ёстой ч гэдэг юм уу, мэдээллийн хүртээмжинд нь анхаарах ёстой гэх мэт тодорхой ажлуудыг батлаад хэрэгжүүлж байх жишээтэй. Манай Монголд тийм юм алга л байна л даа. Гэхдээ бид үүнийг хийлгэхийн төлөө дуу хоолойгоо өргөөд л ажиллана даа.

  • Covid 19 Цар тахлын улмаас албан багууллагууд үйл ажиллагааныхаа горимд өөрчлөлт оруулж байна. МХҮХ энэ үед хэрхэн ажиллаж байна вэ? 

Бидний үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Яахав дотоод зарим зохион байгуулалтуудыг хийж байна. Гэрээсээ  ажиллах ч гэдэг юм уу? Аль болох цөөхүүлээ ээлжилж ажиллах гэх мэт. Гэхдээ үндсэн үйл ажиллагаа маань хэвийн явагдаж байгаа.

Жишээ нь:  МХҮХ-ны дэргэд МСҮТ үйл ажиллагаа явуулдаг. Энэ маань сургалтаа онлайнаар явуулж байна. Хичээлээ сонсдогоор бэлдээд оюутнууддаа хүргэж байна. 

“Нарны хаан хүүхдүүд” цэцэрлэг маань энэ хугацаанд гарын авлагаа боловсруулах гэхчилэн дотоод ажилдаа төвлөрч байна.

Массажын төвүүд маань иргэдэд эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлчлүүлэгч хэдий цөөн байгаа ч гэсэн бид ажилласаар байна. Кофе шоп маань хөдөлмөр нийгмийн хамгаалалын яаман дээр ажиллаж байна. Хэвлэлийн төв маань хэвийн ажиллаж байна. Сүүлийн үед хийж байгаа онцлог ажиллаас дурьдвал бид төсөл хэрэгжүүлдэг. Арга барилаа жаахан өөрчлөөд төслүүдээ хэрэглүүлж байгаа. Эрх зүйн хөтөч бэлтгэх төслийг “Нээлттэй нийгэм форумтай хамтраад бид хэрэгжүүлж байгаа энэ төслийн хүрээнд хараагүй иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлд радио драм 5-7 минут мөн радио шторк хийх уралдааныг хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүдээр дамжуулаад  зарлаж байгаа. Энэ маань ямар утгатай уралдаан гэхээр Хараагүй хүмүүсийн хувьд мэдээлэл авах боломж хязгаарлагдмал байдаг. Вэйб сайт, Апликэйшн дээр байгаа ч  гэсэн хүртээмжийн асуудал тулгамддаг. Эрх зүйн талын мэдээлэл хомс байдаг. Тэрэнтэй холбоотой хараагүй хүмүүс маань хуулиар олгосон боломжийг мэдэхгүй болохоор ашгилж чадахгүй байх. Эрх нь зөрчигдөх, зөрчигдсөн эрхээ хамгаалах тал дээр мэдлэг нь хангалтгүй байх ч юм уу? Асуудлууд гач байгаа учраа с ибд энэ уралдааныг зарлаж байгаа. Хоёр дахь үндэслэл нь яагаал хараагүй хүмүүст гэж онцолж байгаа вэ гэхээр хөгжлийн бэрхшээл бол онцлог нь өөр өөр байдаг. Сонсголын бэрхшээлтэй иргэдэд өөр өөр бэрхшээл тулгардаг. Тийм болохоор хараагүй хүмүүст эрхээ эдэлхэд нь  харааны бэрхшээлийн улмаас  ямар асуудал тулгардаг юм бэ? Эрх зүйн талаар мэдлэгтэй болгоё.  Эрх нь зөрчигдсөн хүмүүст мэдээлэл өх талаар хүмүүсийг ойлголт мэдлэгтэй байлгая гэдэг үүднээс Хараагүй иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хүрээнд хэвлэл мэдээлэлийн байгуулгууд, сонирхогчид хувь хүмүүс оролцож болно. Радио драмаар ийм ийм асуудал тулгамдаж байгааг хууль эрх зүйн гарц гаргалгааг ашгилаад шийдэж байгаа радио драмын уралдаан зарлаж байгаа. Энэ нь дотроо 2 төрөлтэй. Нэг нь  1 минут хүртэл хугацаатай шторк нөгөөх нь радио драм. Энэ хүрээнд хөдөө орон нутгийн 5 аймагт эрх зүйн хөтөч бэлтгэсэн байгаа. Хөтчүүддээ онлайн сургалт хэлэлцүүлгээ явуулж байна. 3,4 сарын бидний ажлийн чиглэл бол орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтад санал авдаг. Тэхээр бид хараагүй иргэддээ энэ орон нутгийн хөгжлийн санд саналаа өгье. Дуут гэрлэн дохиогоо хийлгэе. Биднийг гадуур зочход зам маань хүртээмжгүй байна. Энэ сангийн хөрөнгийг зарцуулахад энэ хүртээмгүй байгаа замыг дактел болгоё. Хүртээмжтэй болгоход энэ хөрөнгөөс зарцуулъя гэдэг дээр санал өгөх тал дээр улс орон даяар анхаарлаахандуулъя гэдэг дээр ажиллаж байна. Мөн манай холбоо олон улсын хараагүйчүүдийн боловсролыг дэмжих төвтэй хамтарч төсөл хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд хараагүй оюутнийг их дээд сургуульд суралцахад   тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчныг яаж бүрдүүлэх вэ гэдэг дээр судалгаа хийгээд гарын авлага, ном тохимол гаргах хүртээмжтэй хэлбэрээр хэвлэх гээд ажилууд явагдаж байна. Гэх мэтчилэн ажлууд  явагдаж байна.  Бидний хийж байгаа ажил бол гарын авлага, ном тохимол гаргах тал дээр нилээн хүч хаяж ажиллаж байна. Хараагүй хүнд барилгын дотоод орчинг яаж  бүрдүүлэх юм, хараагүй хүний нөхөн сэргээлт орон зайн чиг баримжаа олгох сургалт гэж юу юм, хараагүй спорт гэж юу юм, хараагүй хүүхдэд боловсрол оргоход цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн багш нар юу мэдэх ёстой юм, ажлын байран дээр хараагүй хүнд тохирох хэрэглэгдэхүүн яаж бүрлүүлдэг юм ч гэдэг юм уу ингээд чиглэл чиглэлээр их зүйлийг ярьдаг. Энэ зүйлүүдээ гарын авлага сургалтын матриал бий болгох гэх мэт оюуны ажлуудыг МХҮХ хийж байна.

  • Төгсгөлд нь Би асуугаагүй та гишүүддээ хандаж уншигчидаа хандаж хэлхийг хүссэн зүйл байвал нээллттэй үлдээе

 Эцэст нь хэлхэд  Covid 19 тэй холбоотой  ЭМЯ-нд санал явж байгаа энэ нь Covid 19 талаар мэдээлэл ард иргэдэд утсаар мессэжээр өгдөг. Тэр нь хараагүй хүмүүст хүртээмжгүй байдаг болохоор бидний зүгээс  дуут мессеж явуулаач ээ, хараагүй гишүүдийн маань утасны дугаар бидэнд байна тэдэнд маань дуут мессеж очвол илүү хүртээмжтэй,  зарим  гарын авлагыг брайль криллээр, томруулсан хэлбэрээр хүргээрэй, TV –гээр заримдаа хүртээмжгүй мэдээлэл хүргээд байна гэдэг тал дээр ЭМЯ санал өгсөн. За дээрээс  нь бид вэйб сайтын хүртээмж гэдэг тал дээр нилээн анхаарч байна.  Вэйб сайтын хүртээмжийг сайжруулах тал дээр зарим байгуулгуудтай хамтарч ажиллаж байгаа. Сангийн яамны сайтын хүртээмжийг үнэлээд сайжруулах тал дээр ажиллаж байгаа. Төгсгөлд нь манай гишүүүд “COVID19”-тай амьдралд нь тулгамдсан асуудал байвал, орон нутгийн хөгжлийн сантай холбоотой санал хүсэлт өгөх, мөн алсын “хараа 2050” бодлогын бичиг баримт засгийн газраас санаачлагдаад удахгүй УИХ-р хэлэлцэгдэх гэж байна үүнд хараагүйчүүдийг зүгээс ямар санал өгөх вэ? Гэх зэрэг асуудлаар  холбооны сайтаар www.mnfb.mn, 70044179 утсаар холбогдоорой бид үргэлж нээлттэй санал хүсэлтийг чинь хүлээн авч байна.