МОНГОЛЫН ХАРААГҮЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН САЛБАРУУДЫН ТАЙЛАНГИЙН МЭДЭЭ

Нийтэлсэн Jan 17, 2020 by Administrator

    Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооноос жил бүр хөдөө орон нутгийн салбаруудынхаа үйл ажиллагааг идэвхижүүлэн бэхжүүлэх, холбооноос явуулж буй үйл ажиллагааг гишүүн нэг бүрт хүргэх ялангуяа хөдөө орон нутгийн хараагүй иргэдэд хүрч ажиллах зорилгоор ШИЛДЭГ САЛБАР шалгаруулах болзолт уралдааныг зарладаг бөгөөд энэ жилийн хувьд хугацаанд нь ирүүлсэн 12, хугацаа хэтрүүлсэн 2 нийт 14 аймгийн тайлан ирсэн. Үүнээс Дорнод, Баянхонгор аймгууд нь тайланг загварын дагуу бичээгүй учир оноо өгч дүгнэх боломжгүй бөгөөд тайлангаа хугацаандаа ирүүлснийг нь харгалзан үзэж 11,12-р байранд оруулсан бол тайлан ирүүлээгүй аймгууд сүүлийн  байранд жагсаж байгаа болно.

    Тайланг дүгнэхдээ маягтанд дурьдсаны дагуу үзүүлэлт бүр дээр 1-5 оноо өгч оноожуулан онооны нийлбэрээр байр эзлүүлсэн болно.

  1. р байрыг Сүхбаатар аймгийн салбар зөвлөл
  2. р байрыг Увс аймгийн салбар зөвлөл
  3. р байрыг Өмнөговь аймгийн салбар зөвлөл тус тус эзэлсэн бөгөөд энэ жил хийсэн ажил, идэвхи санаачлагтай байсан зэргийг харгалзан тусгай байр                    3-ыг шалгаруулсан болно. Үүнд:
  • Орхон  аймгийн салбар 
  • Дундговь аймгийн салбар
  • Говьсүмбэр аймгийн салбар зэрэг болно.

    Тусгай байранд орсон аймгуудын онцлох үйл ажиллагаануудыг дурьдвал:

    Орхон аймгийн хувьд: Спортод чиглэсэн үйл ажиллагааг аймагтаа амжилттай зохион байгуулсан. Тухайлбал:

  1. Хонхот бөмбөгийн нэг сарын  сургалтыг явуулж, хонхот бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан;
  2. Хараагүй иргэдийн спортын шинэ төрөл болох шоудауныг олон нийтэд сурталчлан таниулан шоудауны сургалтыг зохион байгуулж тус тэмцээнийг аймгийн хараагүй иргэд болон төрийн албан хаагчдын дунд амжилттай зохион байгуулсныг онцолсон бол

    Дундговь аймгийн хувьд: Салбарынхаа үйл ажиллагааг гишүүддээ илүү ойртуулж гишүүдийн идэвхийг өрнүүлж хараагүй иргэдэд бодитой түр ажлын байрыг бий болгосон.

    Говьсүмбэр аймгийн хувьд: Салбарын үйл ажиллагаагаа урьд жилүүдийнхээс илүү идэвхижүүлж гишүүдийн идэвхийг өрнүүлж ажилласан зэргийг харгалзан үзэж тусгай байруудад шалгаруулсан болно.

 

Салбаруудыг онооны дарааллаар жагсаасан байдал:

Аймгийн нэр

Оноо

Тайлбар

1

Сүхбаатар

98

 

2

Увс

93

 

3

Өмнөговь

86

 

4

Говь-алтай

70

 

5

Төв

69

 

6

Дундговь

63

 

7

Говьсүмбэр

56

 

8

Дорноговь     

56  

Тайлангийн журмын дагуу 22, 23-р асуулт буюу Мэдээллийн танхим, ФМ радиогийн мэдээлэл нь болзолт уралдааны үндсэн оноонд нөлөөлөхгүй бөгөөд магадгүй мэдээллийн танхим, ФМ радиотой аймгууд байранд орсон тохиолдолд энэхүү 2 мэдээллийг харгалзаж үзэх болно. Гэснийг үндэслэн Дорнговь аймгийг Говьсүмбэр аймгийн дараа оруулсан болно.

9

Дархан-уул

46

 

10

Орхон

39

 

11

Дорнод

 

 

12

Баянхонгор

 

 

13

Завхан

 

 

14

Хэнтий

 

 

 

Баян-өлгий

 

 

 

Эдгээр аймгууд 2019 оны үйл ажиллагааны тайланг ирүүлээгүй болно.

Өвөрхангай

Хөвсгөл

Архангай

Булган

Сэлэнгэ

Ховд

Налайх

Багануур