Дорнод аймаг дахь салбар
МХҮХ-ны Дорнод аймаг дахь салбар зөвлөл нь 2009 оны 12-р сарын 03-нд байгуулагдан одоо 3-дахь жилдээ үйл ажиллагаагаа харааны бэрхшээлтэй 528 гишүүний хүрээнд идэвхтэй тогтмол явуулж байна.
МХҮХ-ны Дорнод аймгийн салбар зөвлөлийн даргаар Ж.Мөнхнаст 2009-оны 12-р сарын 03-нд сонгогдон ажиллаж байна.
Манай байгууллагын зорилго нь Дорнод аймгийн харааны бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах тэдний авьяас чадварыг хөгжүүлэх ,нийгэмд тэгш оролцоход нь туслаж дэмжхэд оршдог.
2010 оны 07-р сарын 1- нд fm 98,5 радиог Дорнод аймагтаа 102 долгион дээр дахин дамжуулан цацаж байна.
2011 оны 10-р сард улсын аврага шалгаруулах тэмцээнд Дорнод аймгаас 6-н тамирчин явж 3-н мөнгө 1 хүрэл медальтай ирсэн
2012 оны 03 сард 9-р баг ахмадын чөлөөт цаг өнгрөөх төвд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ярьдаг номын сан /мэдээлэл сургалтын танхим байгуулан одоо хүртэл тогтвортой ажиллаж байна.
2012оны 5-р сард Улаанбаатар хотноо болсон Бүх ард түмний спортын их наадамд Дорнод аймгаас 5 тамирчин оролцож 2 хүрэл медаль авч амжилттай оролцлоо.
2012 оны 10-р сард МХҮХ-ноос анх удаа зохиогдсон уралгын их наадамд 6-н авьяастан оролцож язгуур урлагын төрөлд ардын дуугаар оролцож Пүрэвжав хүрэль медаль ,хамтлаг дууны төрөлд багаараа мөнгөн медалиар шагнуулан амжилттай оролцсон
2012 оны 11 дүгээр сар 22 нд Дорнод аймгын 10-р баг 27-р байрны 47 тоотын 2 өрөө байр түрээслэн массажын төв байгуулан 4н харааны бэрхшээлтэй массажист ажлын байртай болж массажын төвийнхөө нээлтийг хийлээ .
Массажын өрөө
Хүлээлгийн танхим
Манай МХҮХ-ны Дорнод аймаг дахь салбар зөвлөл нь байгуулагдсанаас хойш жил бүрийн цагаан таягтны баяр шинэ жил ,цагаан сар болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрүүдийг байнга тэмдгэлэн өнгрүүлдэг.