Баян-Өлгий аймаг дахь салбар

      Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны /МХҮХ/ Баян – Өлгий аймаг дахь салбар нь 2011оны 07-р сард байгуулагдсан юм. Тус салбар зөвлөлийн тэргүүн нь Ш.Жанаргүл. Манай салбарт нийт 730 гаруй гишүүнтэй. Үүнээс бүрэн хараагүй 116, сул хараатай 614, харааны бэрхшээлтэй 286 хүүхэд бүрэн хараагүй 54 хүүхэд, хөдөлмөрийн насны 320 өндөр настан 124 хүмүүс байна. Удирдах зөвлөлийн – 9 гишүүнтэй.

      Манай салбар зөвлөл нь гишүүдийнхээ хүрээнд гишүүд маань сурч боловсрол эзэмшихэд, урлаг спорт нийгэмд тэгш оролцоход ажлын байраар хангах чиглэлээр ажиллаж байна. 2012 он гэхэд манай гишүүд МБАТ – ний XIII – р Их наадамд 8 гишүүн маань оролцож “Хөнгөн атлетикийн” төрөлөөс аймагт 25 жилийн дараа 4 алт 2 мөнгөн, 2 хүрэл медаль авч амжилттай оролцлоо. Мөн УАШ тэмцээний шатар даамын төрөлөөс мөнгө, хүрэл “Ховор сайхан” уралдаанд эхний 5 аймгийн нэгт манай салбарын удирдах зөвлөлийн гишүүн бүрэн хараагүй Б.Гантөмөрийн гэр бүл шалгарч, МХҮХ – ны дэргэдэхь Урлагийн зөвлөлийнхэн анх удаа хараагүй хүмүүсийн дунд “Урлагийн Их Наадам” зохион явуулсанаас манай гишүүд бас амжилттай оролцож язгуур урлагаас мөнгөн медаль, хамтлагаас алтан медаль авлаа.

      Манай салбар зөвлөл маань хараагүй болон сул хараатай хүүхдүүдэд улам ойроос хамтарч ажиллах хүүхдүүдийн дунд 6 7 удаа үйл ажиллагаа явуулсан бол эмэгтэйчүүдийн дунд 12 удаа, залуучуудын хүрээнд 10 удаа бүх гишүүдийн дунд 11 удаа үйл ажиллагаа явуулсаны үндсэн дээр 3ажлын байртай болж 9 гишүүн ажлын байраар хангагдлаа. Одоо манай салбар зөвлөлийн дэргэдэхь “Нурдила” оёдолын цэх, “Табыс” талх нарийн боовны цэх, “Мэлмий” газар тариалангийн хоршоо “Цагаан дөл” урлагийн хамтлагууд үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ 13 сумуудад төлөөлөлтэй ажиллаж байгаа бид ийм нэгэн хамт олон юм.