Баянхонгор аймаг дахь салбар
МХҮХолбооны Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл нь 2011 оны 3-р сарын 11-нд Баянхонгор аймгийн хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэдийн бүх гишүүдийн хурлын шийдвэрэээр албан ёсны салбар зөвлөл байгуулагдсан. Даргаар нь 2011-2013 Сандагдорж овогтой Жаргал, 2013-2017 А.Бүрэнжаргал сонгогдсон бөгөөд удирдах зөвлөлийн гишүүдэд Б.Одбаатар, Г. Батсайхан, А.Бүрэнжаргал, П. Солонго, Д. Давааням, Ж.Энхжаргал нарыг санал нэгтэйгээр сонгов. Энэ хугацаанд хөдөө орон нутийн 21 сум, аймгийн төвийн 9-н багийг хамруулан судалгаа явуулсны үр дүнд 510 гаруй хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэд албан ёсоор бүртгэгдсэн байна. Бүрэн хараагүй 29, 70-80 хувьтай 134, тусгай дээд боловсролтой 55 хүн тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ хугацаанд үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Тус салбар зөвлөл нь аймгийн болон Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос зохион явуулсан урлаг спортын наадамд идэвхтэй оролцож ирсэн бөгөөд Улаанбаатар хотноо явагдсан паралимпийн нэрэмжит тэмцээнээс жудо бөхийн төрөлд мөнгөн медаль 1, /эрэгтэй/ хүрэл медаль 1, /эмэгтэй/ , урлагийн төрлөөр нэг хүрэл медаль тус тус авсан. Мөн Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Баянхонгор аймаг байгуулагдсаны 70-н жилийн ойгоор харааны бэрхшээлтэй 10 хүнийг зохих шатны байгууллагад хандаж төрийн дээд одон медальд тодорхойлсноос Алтан гадас 1, Ардын хувьсгалын ойн медаль 1, Н.А.А.Ү-ний тэргүүний ажилтан 1, Ардчилсан хувьсгалын 20-н жилийн ойн медаль 1 хүн тус тус шагнагдсан. Цаашид манай салбар зөвлөл нь 2013 оноос эхлэн “Бид хөгжлийн төлөө” хамтдаа гэсэн алсын хараа болгож их бүтээн байгуулалттай ажлыг өрнүүлэх зорилт тавин ажиллаж байна.
САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА А.Бүрэнжаргал