Одоогоор шинэ зарлал бүртгэгдээгүй байна

“ХӨГЖЛӨӨС ХЭН Ч ҮЛДЭХ, ХОЦРОХ ЁСГҮЙ” БАРУУН БҮСИЙН ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЧУУЛГА, УУЛЗАЛТ

Нийтэлсэн Sep 16, 2019 by Administrator

“ХӨГЖЛӨӨС ХЭН Ч ҮЛДЭХ, ХОЦРОХ ЁСГҮЙ” БАРУУН БҮСИЙН ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН   ЧУУЛГА, УУЛЗАЛТ

2019 оны  9 дүгээр сарын 09, 10ны өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг хотод Орон нутгийн төсөв, төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг хангах үйл явцад хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар тэдний эрхийн хэрэгжилтийг бодит болгох  зорилготой “Хөгжлөөс хэн ч үлдэх, хоцрох ёсгүй”  баруун бүсийн харааны бэрхшээлтэй иргэдийн  чуулга, уулзалт  семинарийг зохион байгуулав.

          Тус семинарьт:

              МХҮХ-ны ерөнхийлөгч Д.Гэрэл, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Блдбаатар, нарийн бичиг П.Шинэчимэг, Л.Цэрэннадмид, Говь-Алтай, Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Увс, Завхан, Архангай аймгуудын салбар зөвлөлийн нийт 38 гишүүд, хараагүй иргэд  мөн ХБХХЕГын ХБХХНОХ-ийн дарга Баярбаатар, Архангай аймгийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Амартүвшин, холбогдох албан тушаалтан, мэргэжилтэнгүүд, ШУТИС-ийн бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш Хишигсайхан, Монгол Улсын  Хүний Эрхийн Үндэсний Комиссын референт  С.Мөнгөнзаяа, Монголын Эмнести Интернэшнл ОУХЭБ-ын сургагч багш  А.Отгончимэг нарын хүмүүс оролцлоо.

Нөлөөлөл хийх арга зам сургалтын хүрээнд өөрсөддөө тулгардаг асуудлуудаас хамгийн чухал гэсэн сэдвээрээ талаар төр захиргааны байгууллагад дуу хоолойгоо хүргэхийн тулд лоозонтой нутгийн захиргааны ордоноос Булган уулын чиглэлд алхалт хийлээ.