Сургалтанд урьж байна.

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны дэргэд Нөхөн Сэргээх сургалтын төв үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэхүү сургалтын төв нь харааны улмаас хөдөлмөрийн чадвараа 50 буюу түүнээс дээш хувиар алдсан иргэдэд орон зайн чиг баримжаа олгох буюу таягны, брайль бичгийн, ахуйн, хувь хүний харилцаа гэх мэт төрөл бүрийн сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа тул харааны бэршхээлтэй иргэд болон харааны бэрхшээлтэй иргэнтэй ойр дотно хүмүүс дараах утсаар холбогдоно уу. Ч.Дэлгэрмаа /МХҮХ-ны дэргэдэх Нөхөн Сэргээх сургалтын төвийн захирал / Утас: 70044179, 91110569

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн Mar 9, 2017 by Administrator

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо,  Соёл Урлагийн зөвлөлтэй  хамтран 2017 оны 03-р сарын 07-ны өдрийн 13:10-16:00 цагийн хооронд гишүүдийн дунд Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Өдөрлөг  зохион явууллаа.