МХҮХ-ны ДЭРГЭДЭХ БРАЙЛЬ ХЭЛЭЛИЙН ТӨВД БРАЙЛЬ ПРИНТЕР ХАНДИВЛАВ

Нийтэлсэн Feb 22, 2017 by Administrator

МХҮХ-ны ДЭРГЭДЭХ БРАЙЛЬ ХЭЛЭЛИЙН ТӨВД БРАЙЛЬ  ПРИНТЕР ХАНДИВЛАВ

      Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газар МХҮХ-ны дэргэдэх Брайль ном хэвлэлийн төвд 15,899$-ийн өртөг бүхий wife, Buetooth-ээр хэвлэх боломжтой өндөр хурдны брайль принтерийг Тайваний засгийн газрын санхүүжилтээр гардуулж өглөө.

Printer

      Брайль принтер хүлээж авах арга хэмжээ өнөөдөр МХҮХ-ны байранд болж тус арга хэмжээнд Улсын их хурлын гишүүн Д.Сарангэрэлийн бие төлөөлөгч ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газрын тэргүүн Марк Хуан, Далайн Чанад дахь Орнуудын хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн тэргүүн Д.Готов, хараагүй хүүхдийн 116-р сургуулийн захирал С.Энхзул нар болон МХҮХ-ны удирдлага гишүүд, хэвлэл мэдээллийн төлөөлүүд оролцлоо.

      Тус принтерийг хүлээж авснаар манай хэвлэлийн төвийн хүчин чадал нэмэгдэх төдийгүй хараагүй иргэдийн мэдээлэл авах боломж нэмэгндсэн сайхан үйл явдал боллоо.