“ХАЙРЫН УЯНГА” ЯРУУ НАЙРГИЙН ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Нийтэлсэн Feb 22, 2017 by Administrator

      Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо “Соёл урлаг, Залуучуудын зөвлөл”-тэй хамтран “Гэгээн хайрын өдөр”-йиг угтан “Хайрын уянга” яруу тэмцээнийг 2017 оны 02-р сарын 10-ны өдөр нийт гишүүдийнхээ дунд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт 30 яруу найрагч оролцсоноос шилдэг 15 яруу найрагч 2-р шатанд оролцож өөрсдийн авьяас билгээ сорьсон.               

  • 1-р байр  О. Батчулуун               
  • 2-р байр  Б. Сарантуяа                
  • 3-р байр  Х. Баасандорж нар шалгарлаа

      Эхний гурван байран шалгарсан оролцогчдод өргөмжлөл, мөнгөн шагнал өгч бүх оролцогчдод сарнай цэцэг бэлэглэсэн. Мөн энэ үеэр тэмцээнд ирсэн оролцогч, үзэгчдийн дунд аз сугалаа явуулж азтангуудыг шалгаруулсан. Сугалааны супер азтан хос хундага, дуучин Машбатын тоглолтын хос билет хожсон  бөгөөд 16 азтан шалгаруулсан.  Тэмцээнийн шүүгчээр “Болор цом”-ын дэд байрын шагналт яруу найрагч О.Цэнд- Аюуш, Г. Сэр-Одын нэрэмжит шагналт “Монголын залуу үохиолчдын нэгдэл”-ийн тэргүүн яруу найрагч Н.Минжинсайхан,  зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Э.Гантулга нар ажилласан.

      Мөн тэмцээний ивээн тэтгэгчээр  МХҮХ, Бэст ФМ 98,5 радио, Тэнгис кино театар болон “нандин шоп”, “хайрын илч”, “White rose” цэцгийн дэлгүүрүүд оролцсон.  Дээрх байгууллага хувь хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.   Энэхүү үйл ажиллагаанд 150 гаруй гишүүд хамрагдсан.