Одоогоор шинэ зарлал бүртгэгдээгүй байна

хүний эрх - хөгжил, хамтын ажиллагаа семинар

Нийтэлсэн Apr 2, 2018 by Administrator

МХҮХолбооноос 2018 оны 3 дугаар сарын 21, 22ны өдрүүдэд 21 аймаг, хотын алслагдсан дүүрэг болох Багануур, Налайх дүүргийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд мөн холбооны салбар зөвлөлүүдийн хамтран “Хүний эрх - хөгжил хамтын ажиллагаа” семинарыг “UB City” зочид буудалд  зохион байгууллаа. Семинар нь

- Харааны бэрхшээлтэй хүмүүсийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх.

- Харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангаж, хамгаалж баталгаажуулах асуудлыг орон нутгийн хөгжлийн бодлого үйл ажиллагаанд зөв оновчтой тусгах

- Орон нутгийн засаг захиргаа болон МХҮХ-ны хамтын ажиллагааг хөгжүүлэх сайжруулах зорилготой байлаа.

Семинарт:

ХБИ-ийн талаар авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа /ХНХЯамны хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир/

 нарын албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

Харааны бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд эрхээ бусдын адил эдлэх тэгш боломжийг бүрдүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцон чуулсны эцэст хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй хүртээмжтэй болон тохирох хэрэглэгдэхүүнтэй орчныг бүрдүүлэх, хүн бүрт ээлтэй хандах - хандлага, оролцоо боломжийг хангуулахаар орон нутгийн удирдах байгууллагууд, төрийн захиргааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудад

  • Боловсролын чиглэл
  • Мэдээлэл харилцааны хүртээмжийг сайжруулах
  • Саадгүй орчин, нийтийн тээвэр, барилга байгууламжийн хүртээмжийг сайжруулах
  • Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх
  • Нийгмийн хамгааллын үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж чанар, хүртээмжийг сайжруулах
  • Соёл, урлаг, спортыг хөгжүүлэх
  • Мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөмж боловсруулан гарган оролцогсдод хүлээлгэн өглөө.