Одоогоор шинэ зарлал бүртгэгдээгүй байна

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо сар шинийн баярыг тохиолдуулан гишүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Нийтэлсэн Feb 12, 2018 by Administrator

Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан Монголын Хараагүйчүүдийн Үндэсний  Холбоо нь  хараагүй, ахмад  буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.

Энэ жилийн  сар шиний арга хэмжээнд  Д.Ганбаатар захиралтай Макс” групп,

н.Бат-орших захиралтай “Мик даатгал”, Д.Нямдаваа ерөнхийлөгчтэй “Нью прогресс“ групп, н.Цэнгүүн захиралтай “Алтан тариа, Клем-Монгол олон улсын байгууллага зэрэг байгууллагууд оролцож хараагүй иргэдэд гарын бэлгээ гардуулан, сэтгэлийн дэм үзүүлсэн бөгөөд уг үйл ажиллагаанд 515 иргэн хамрагдсан.   

Уг  хүндэтгэлийн арга хэмжээ нь 2018 оны 02-р сарын 09-ний  өдрийн 11 цагт   Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны төв байранд болсон.

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоотой хамтран ажиллаж байгаа та бүхэнд ТИЙН УНЖЛАГАТ ХЭМЭЭХ ШОРООН  НОХОЙ жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, санасан хэрэг тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг дэвшүүлье.