Сургалтанд урьж байна.

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны дэргэд Нөхөн Сэргээх сургалтын төв үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэхүү сургалтын төв нь харааны улмаас хөдөлмөрийн чадвараа 50 буюу түүнээс дээш хувиар алдсан иргэдэд орон зайн чиг баримжаа олгох буюу таягны, брайль бичгийн, ахуйн, хувь хүний харилцаа гэх мэт төрөл бүрийн сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа тул харааны бэршхээлтэй иргэд болон харааны бэрхшээлтэй иргэнтэй ойр дотно хүмүүс дараах утсаар холбогдоно уу. Ч.Дэлгэрмаа /МХҮХ-ны дэргэдэх Нөхөн Сэргээх сургалтын төвийн захирал / Утас: 70044179, 91110569

МХҮХ-ны удирдлага орон нутгийн салбарын үйл ажиллагаатайгаа танилцаж байна.

Нийтэлсэн Oct 24, 2017 by Administrator

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Төслийн зохицуулагч Ж.Оюунгэрэл нар 2017 оны  10-р сарын 23-27-ны хооронд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудаар, тус холбооны дэргэдэх Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн захирал Б.Ганзориг холбогдох хүмүүсийн хамт Өмнөговь аймгийн салбар зөвлөлийн үйл ажиллагаатай тус тус танилцаж дээрх аймгуудын хараагүй иргэдтэй уулзалт ярилцлага зохион байгуулж байна. Уулзалтын үеэр МХҮХ-ны үйл ажиллагаа, хараагүй иргэдтэй холбоотой хууль тогтоомж, халамжийн сангаас  авах хөнгөлөлт тусламж болон бусад сургалт  үйлчилгээний талаар ярилцах болно.