Сургалтанд урьж байна.

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны дэргэд Нөхөн Сэргээх сургалтын төв үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэхүү сургалтын төв нь харааны улмаас хөдөлмөрийн чадвараа 50 буюу түүнээс дээш хувиар алдсан иргэдэд орон зайн чиг баримжаа олгох буюу таягны, брайль бичгийн, ахуйн, хувь хүний харилцаа гэх мэт төрөл бүрийн сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа тул харааны бэршхээлтэй иргэд болон харааны бэрхшээлтэй иргэнтэй ойр дотно хүмүүс дараах утсаар холбогдоно уу. Ч.Дэлгэрмаа /МХҮХ-ны дэргэдэх Нөхөн Сэргээх сургалтын төвийн захирал / Утас: 70044179, 91110569

МОНГОЛЫН ХАРААГҮЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР ТӨЛӨВЛӨГӨӨ /2017-2021/

Нийтэлсэн Jun 11, 2017 by Administrator

Нэгдүгээр зорилт

 Хараагүй болон сул хараатай хүүхэд, залуусыг бүх шатны боловсролд тэгш хамруулж  чанартай боловсрол эзэмшүүлэх

  1. Хараагүй хүүхдийн "Нарны хаан Хүүхдүүд" цэцэрлэгийг өргөтгөн чадавхижуулж, СӨБ-ыг хараагүй хүүхдэд хүргэх арга зүйн  үндэсний төв болгох.

Үр дүн: Хараагүй бага насны хүүхдэд СӨБ-ыг онцлогхэрэгцээнд нь нийцүүлэн хэрхэн олгох талаар эцэг, эх болон багш нарт мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч сургалт явуулдагболомж нөхцөл бий болсон байна

  1. 0-16 насны хараагүй хүүхдийн нөхцөл байдлын судалгааг  гаргаж мэдээллийн санг бий болгох

Үр дүн:Монгол орны өнцөг булан бүрт амьдарч байгаа хараагүй болон сул хараатай хүүхдийн бүрэн судалгаатай болж тухайн насны хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндэс суурь болно. МХҮХ-ны үйл ажиллагаа болонХБ-тэй хүүхдийн талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагаанд ашиглаж болхуйц тоо мэдээ судалгаатай болсонбайна

  1. Хараагүй болон сул хараатай  хүүхдүүдэд СӨБ-ыг тэдний онцлог хэрэгцээнд нь нийцүүлэн хэрхэн олгож хөгжүүлэх талаарх гарын авлага, сургалтын загвар хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

Үр дүн: өндөр хөгжилтэй улс орнуудын туршлага болон өөрийн орны онцлогыг харгалзан шинжлэх ухааны үндэслэлтэйболовсруулсан хараагүй хүүхдэд СӨБ олгох хөтөлбөрийн дагуу хараагүй хүүхэд боловсрол эзэмших боломж нөхцөл бий болсон байна

  1. Гадаад улсаас тусгай хэрэгцээт СӨБ-ын багш, мэргэжилтэнг  урьж  авчран  цэцэрлэгийн багш, хараагүй хүүхдийн эцэг эхэд сургалт зохион байгуулах

Үр дүн: Хараагүй хүүхдэд СӨБ олгож байгаа бусад улс орны туршлагаас суралцах боломж нэмэгдэж тусгай болон хамран сургах цэцэрлэгийн орчинд хараагүй хүүүхдэд боловсрол олгож байгаа багш сурган хүмүүжүүлэгч болонхарааныбэрхшээлтэй хүүхэдтэйэцэг эхийнхүүхдээ боловсрол олгож, хөгжүүлэх ур чадвар мэдлэг нэмэгдэнэ.

  1. Аймаг дүүргүүдээс хараагүй хүүхдүүдийг эцэг эхийн хамт урьж оролцуулсан бага насны хараагүй хүүхдэд насанд нь тохирсон боловсрол болон хөгжүүлэх сургалт үйлчилгээг хэрхэн   хүргэх талаарх онол дадлага хосолсон зуны сургалтыг явуулах

Үр дүн: Монгол орны өнцөг булан бүрт амьдарч байгаа хараагүй хүүхэдтэй эцэг эхчүүд хамтдаацуглан туршлага мэдлэгээ хуваалцах болон хүүхэдтэйгаа хэрхэн харьцаж насанд нь тохирсонболоврол олгох талаархимэдлэг чадвартай болно. Хараагүй  бага насны хүүхдүүдийн СӨБ болон ерөнхий боловсролын  сургуульд хамрагдах хамрагдалт нэмэгдэнэ 

  1. Хараагүй хүүхдэд хүртээмжтэй орчин бүхий загвар цэцэрлэг бий болгох

Үр дүн: Сургуулийн өмнөх насны хараагүй хүүхэд боловрол эзэмшихэд тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчин, заах арга зүй бүрдсэн цэцэрлэгийг монгол улсын аймгийн төв, нийслэлийн дүүрэг бүрт бий болгон тухайн аймаг, дүүргийн бусадцэцэрлэг,боловсролын байгууллагын багш ажилчид туршлагасудлахболомжтой загвар орчин бий болсон байна

  1. Тусгай боловсролын тухай хуультай болох

Үр дүн: Харааны бэрхшээлтэй иргэд бүх шатны боловсролд ялгаварлагүй хамрагдах хууль, эрх зүйн орчин бүрдсэн байна.

  1. Бүх шатны сургалтад ашиглагдаж буй сурах бичгийг хараагүй хүүхдэд хүртээмжтэй хэлбэрээр бүюу брайль, томруулсан болон ДЭЙЗИ хэлбэрээр хэвлэн  түгээх

Үр дүн: Хараагүй хүүхэд залуучууд чанартай боловсрол эзэмших орчин нөхцөл сайжирна

  1. Хараагүй хүүхдэд хүртээмжтэй орчин бүхий загвар сургуулийг бий болгох

Үр дүн: Хамран сургах сургалтаар хараагүй хүүхэд боловсрол эзэмшихэд тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчин, заах арга зүй бүрдсэн сургуулийг монгол улсын аймгийн төв, нийслэлийн дүүрэг бүрт бий болгон тухайн аймаг, дүүргийн бусад сургууль,боловсролын байгууллагын багш ажилчид туршлагасудлахболомжтой загвар орчин бий болсон байна

  1. Тусгай сургуулийн орчноос ердийн сургуульд хараагүй хүүхэд шилжин суралцах боломжийг бүрдүүлсэн шилжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлхэд боловсролын яаманд нөлөө үзүүлж ажиллах

Үр дүн:Хараагүй хүүхэд тусгай сургуулиас ердийн сургуульд шилжин суралцах боломж нөхцөл бий болсон байна

  1. Сургалтын тусгай хэрэглэдэхүүн, праграм хангамж тоног төхөөрөмжийг хараагүй суралцагч сургалтандаа ашиглах  боломжийг бүрдүүлэхэд боловсролын яаманд нөлөө  үзүүлэх

Үр дүн: Харагүй хүүхэд залуучууд чанартай боловрол эзэмших орчин нөхцөл сайжирна.Боловсролын асуудаал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын тусгай хэрэглээний тоног төхөөрөмжийг сургалтад ашиглахыг баталгаажуулсан журамтай болно.

  1. Хараагүй хүүхдийн тусгай сургуулийн төрөөс баримтлах бодлого, сургалтын орчинг сайжруулахад холбогдох байгууллагад нөлөө үзүүлэх

Үр дүн:Хараагүй хүүхдийн 116-р тусгай сургуулийг лабортор сургууль болгон өргөтгөж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг арга зүйн төв болгоно. Хараагүй хүүхэд чанартай боловсрол эзэмших боломжтой хүртээмжтэйорчин тусгайсургуульдбүрдсэн байна.

  1. Боловсролыг  дэмжих төв байгуулах

Үр дүн: Их, дээд сургууль, СӨБ, ЕБС, Насан туршийн боловсролыг дэмжих төв байгуулж суралцаж буй хараагүй оюутнуудыг дэмжинэ. Сургалтын хүртээмжтэй орчин, хэрэглэгдэхүүн, сургалтын арга зүй сайжирч, үүнтэй холбоотойгоор их дээд сургууль, СӨБ, ЕБС, Насан туршийн боловсролд хамрагдаж буй хараагүй суралцагчийн байнга тулгардаг хүндрэлбэрхшээл арилж багасна.

  1. Их, дээд  сургууль, коллежид  хараагүй оюутан сурагчдад зориулсан тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчныг бүрдүүлхэд боловсролын  яам  болон  их,  дээд  сургууль,  коллежид   нөлөө үзүүлэх

Үр дүн: Их дээд сургууль, коллежид суралцаж байгаа хараагүй болон сул хараатай оюутнуудын суралцах орчны хүртээмж сайжирч хараагүй оюутнууд сургалтын үйл явцад бүрэн дүүрэн үр дүнтэй оролцох боломжнэмэгдэнэ. Их дээд сургуульд тохирох хэрэглэхдэхүүнийг хэрхэн бүрдүүлж ажиллах асуудлыг зохицуулсанжурам Боловсролынасуудал эрхэлсэн төрийнзахиргааны төв байгууллагаас батлагдаж хэрэгжиж эхэлсэн байна.

  1. Их,  дээд  сургууль, коллежи болон мэргэжлийн  боловсролын сургалтын төвийн төгсөх ангийн хараагүй оюутнууудад цаашид мэргэжлээрээ ажиллахад нь   шаардлагатай хөдөлмөрт өөрийгөө бэлтгэх ур чадварыг олгох сургалт явуулах

Үр дүн: Хараагүй оюутнууд сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлэрээ ажиллах боломж нөхцөл нэмэгдэнэ.

  1. Насан туршийн боловсрол олгох хараагүй хүнд хүртээмжтэй загвар төвийг бий болгох

Үр дүн:Хараагүй хүмүүсийн насан туршийнболовсролынтөвд суралцанЕБ эзэмших болон амьдрах ухаанд суралцах боломж нөхцөл дээшилнэ.

1.17 . Хараагүй хүүхэд залуучуудтай ажиллаж буй бүх шатны боловсролын байгууллагын холбогдох багш, ажилтнуудад хараагүй хүний онцлог хэрэгцээний талаар сургалт явуулах

1.18.  Багш бэлтгэх сургуулийн сургалтын хөтөлбөрт брайль бичгийн сургалт, хараагүй иргэдийн тусгай хэрэгцээт боловсрол заах тухай  оруулах

1.19.  Гадаадын их дээд сургуульд хараагүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, сургуульд хамруулахад нөлөөлөх

Үр дүн: Гадаадын их дээд сургуульд сургалтын төрийн сангийн зардлаар тусгай хэрэгцээт боловсролын багш болон бусад хараагүйн чиглэлээр ажиллахмэргэжилтэн боловсон хүчин жилд 3-5 хүн сурсан байна.

  1. Брайлийн стандартыг боловсруулах
  2. Хараагүй иргэдийг гадаадад чадавхижуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, их дээд сургуульд суралцах нөхцөлийг бүрдүүлэх

Үр дүн: Дэлхийн өндөр хөгжлитэй орнуудад, төрөл бүрийн салбар чиглэлээр чанартай боловсрол эзэмших харааны бэрхшээлтэй хүмүүс нэмэгдэнэ.

 

Хоёрдугаар зорилт.

Хараагүй хүний мэдээлэл харилцааны хүртээмжийг сайжруулах

2.1. Монгол хэл дээр  ашиглагдах дэлгэц уншигч праграмм хангамжийг  хөгжүүлэх хэрэглээнд нэвтрүүлэх

Үр дүн:харагүй хүмүүст  бүх төрлийн дэлгэц дээр байгаа бичгэн мэдээллийг  уншиж ашиглах боломж нэмэгдэнэ   

2.2.  Тусгай болон туслах хэрэгслийг монгол хэл дээр ашиглах  боломжийг бий болгох

Үр дүн:Хараагүй хүмүүс өдөр тутмын амьдралдаа ашигладаг тусгай хэрэглээний туслах хэрэгсэлүүдийг эх хэл дээрээ бие  даан бусдаас хараат бусаар  ашиглах боломж нөхцөл нэмэгдэнэ

2.3. Нийтэд үйлчилгээ үзүүлдэг төрийн болон бусад байгууллагын цахим хуудсыг хүртээмжтэй болгоход нөлөөлөх

Үр дүн:Хараагүй иргэд цахим хуудаснаас мэдээлэл авах боломж нөхцөл нь сайжирна. Цахим хуудсыг хараагүй иргэдэд хүртээмжтэй болгох талаар төрийн зохих байгууллагаас батлан гаргасан журамтай болно.

2.4. Нийтэд зориулсан үйлчилгээнд ашиглагдаж байгаа зарим төрлийн тоног, төхөөрөмжийг тухайлбал ТҮЦ машин, банкны АТМ  гэх мэтийг хүртээмжтэй болгоход нөлөөлөх

Үр дүн: нийтэд үзүүлж байгаа үйлчилгээ хараагүй иргэдэд хүртээмжтэй буюу хараагүй иргэд уг үйлчилгээг бие даан хүртэх боломжтой болно

2.5. Бүх төрлийн  хэвлэмэл бүтээгдэхүүнийг бар кодтой хэвлэдэг болгоход нөлөөлөх

Үр дүн: Харагүй иргэдийн хэвэлмэл бүтээлийг ашиглан мэдээлэл авах боломж нэмэгдэнэ.Бүх төрлийн хэвлэмэл бүтээлийг бар кодтой хэвлэх  асуудлыг зохицуулсан журам стандарт төрийн холбогдох байгууллагаас батлагдсан байна. Монгол хэл дээр ашиглах  боломжтой бүх төрлийн хэвлэмэл  бүтээлийг  бар кодтой хэвлэдэг  праграм хамгамж зохион бүтээгдэж хэрэглээнд нэвтэрсэн байна.

2.6. Нийтэд үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдаж байгаа зарим төрлийн праграм хангамжийг хүртээмжтэй болгох. Тухайлбал мобайл болон цахим банк 

    Үр дүн: харагүй иргэд нийтэд зориулагдан бүтээгдсэн тэдгээр  праграм хангамжийг өдөр тутмынхаа үйл ажиллгаанд ашиглах боломж нэмэгдэн 

2.7. Мэдээллийн хүртээмжтэй холбоотой хууль тогтоомж, стандартад хараагүй хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн нэмэлт оруулахад санал өгч ажиллах

 Үр дүн: мэдээллийн хүртээмжтэй орчин  бүрдүүлэхэд шаадлагатай хууль эрх зүйн орчин бүрдсэн байна.

2.8. Мэдээллийн  хүртээмжид хяналт, үнэлгээ хийх мэргэжсэн хүний  нөөцийг сургаж бэлтгэх

 Үр дүн:  мэдээлийн хүртээмжтэй холбоотой хууль тогтоомж, стандартад хяналт тавидаг хараагүй мэргэжилтнүүдтэй болсон байна. Тэдгээрийн хүмүүсийг бэлтгэдэг сургалтын системийг давхар нэвтрүүлнэ.

2.9. Мэдээллийн хүртээмжид хяналт, үнэлгээг үе шаттайгаар хийж санал зөвлөмжийг холбогдох  байгууллагуудад хүргэж хүртээмжийг сайжруулж ажиллах

 Үр дүн: төр болон нийтэд үйлчилгэээ хүргэж  ажилладаг байгууллагуудын мэдээллийн хүртээмж нэмэгдэн 

2.10. Мэдээллийн хүртээмжийг хараагүй хүнд хэрхэн сайжруулах талаар ном, гарын авлага  боловсруулан хэвлэж нийтэд түгээх

 Үр дүн: хараагүй хүмүүст мэдээллийн хүртээмжтэй орчин хэрхэн бүрдүүлэх талаарх олон нийтийн мэдлэг ойлголт нэмэгдэнэ  

2.11. Уран сайхны киног дуун тайлбартайгаар хараагүй хүнүзэх, музейн үзмэрийг 3D-гээр хараагүй хүн үзэх боломжтой болгоход нөлөөлж ажиллах

 Үр дүн: хараагүй хүмүүст хүртээмжтэй  урлаг уран сайхны бүтээлийн тоо чанар сайжирна 

 2.12.  тоон сестемийн IP ТВ-ийн хэрэглэгчийн боксыг хүртээмжтэй болгох/ үүнд хүртээмжийн стандарттай болох,  тв мэдээ, мэню, смарт тв-гийн ашиглах зааврыг бий болгох.

 Үр дүн: хараагүй хүмүүсийн  тоон сестемийн IPTV-г бусдын адил бүрэн дүүрэн ашиглаж хэрэгцээт мэдээллээ авдаг боломж нэмэгдэнэ      

   2.13. Брайлийн стандартыг  боловсруулж  хараагүй иргэдийн хэрэглээнд нэвтруулэх  

 Үр дүн: үндэсний хэмжээнд ашиглагддаг брайлль стандарттай болж брайлль тоног төхөөрөмжид суурилагдан хэрэглээнд нэвтэрсэн байна

 2.14. хүртээмжит  технилоги болон туслах тусгай хэрэглэгдэхүүнийг хэрхэн ашиглах тухай сургалт явуулах  

  Үр дүн: хараагүй хүмүүс туслах тусгай хэрэглээний тоног төхөөрөмжийг  өдөр тутмын амьдралдаа бие даан  ашигладаг болсон байна

  2.15. Дотооддоо үйлдвэрлэж байгаа  зарим бараа бүтээгдэхүүн дээр брайль тэмдэглэгээ хийхэд нөлөөлж ажиллах

Үр дүн: Брайль тэмдэглэгээтэй эм, бараа бүтээгдэхүүнийг монголд үйлдвэрлэхэд нөлөөлж, 3-аас доошгүй бүтээгдэхүүн гарсан байна.

 2.16. Төрийн болон олон нийтийн үйлчилгээний байгууллагын  орчны болон үйл ажиллагааны мэдээллийг хараагүй иргэдэд хүртээмжтэй болгоход нөлөөлөх

Үр дүн: Тухайн байгууллагын үйл ажиллагааны танилцуулга брайль болон томруулсан, дайзи хэлбэрээр гарсан байна. Мөн тухайн байгууллагын дотоод зохион байгуулалт, байршлийг харуулсан хүртээмжтэй хэлбэрээр бүтээгдсэн  бичвэр, тактайл зураг хараагүй хүмүүст зориулагдан бүтээгдсэн байна.

Гуравдугаар зорилт

Саадгүй орчин, нийтийн   тээвэр барилга  байгууламжийн хүртээмжийг сайжруулах

3.1. Нийтийн тээвэрт явж буй автобусыг буудлаа дотогш, чиглэл дугаараа гадагшаа зарладаг болгоход холбогдох байгууллагад нөлөө үзүүлэх
Үр дүн: Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний бүх чиглэлийн том оврын автобус буудлаа дотогш, чиглэл дугаараа гадагшаа зарладаг болсон байна.

3.2. Барилга байгууламж, нийтийн тээвэр, автобусны зогсоол, явган хүний хөтөч зам, гарц, дуут гэрлэн дохиотой холбоотой аливаа хууль тогтоомж журам стандартад хараагүй хүний хэрэгцээнд нийцүүлсэн нэмэлт өөрчлөлт тусгах санал өгч ажиллах

Үр дүн: Хараагүй хүнд хүртээмжтэй явган зам, барилга, орчны хүртээмжийг япон, олон улсын жишгээс судалж, монгол улсын өнөөгийн хэрэгжиж буй стандартадтусгасан байна.

3.3. Дэд  бүтэцтэй холбоотой аливаа хууль тогтоомж журам стандартын хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх мэргэшсэн хүний нөөцийг сургаж бэлтгэх

Үр дүн: Барилга байгууламж, зам тэврийн тухай хууль тогтоомж, стандартад хяналт тавидаг хараагүй мэргэжилтнүүдтэй болсон байна. Тэдгээр хүмүүсийг бэлтгэдэг сургалтын системийг давхар нэвтрүүлнэ.  

3.4. Дэд бүтэцтэй холбоотой хууль тогтоожийн хэрэгжилтэд хяналт үнэлгээг үе шаттайгаар хийж санал, зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлж ажиллах

Үр дүн: Жилд хоёроос доошгүй удаа нийтийн болон төрийн үйлчилгээний зам талбай, барилга байгууламжид хяналт үнэлгээг үе шаттайгаар хийж, холбогдох газруудыг шаардаж, үр дүнд хяналт тавина.

3.5. Шинээр баригдахаар төлөвлөгдөж буй болон ашиглалтад орох гэж байгаа барилга, байгууламж, зам талбайн зөвшөөрөл олгох болон хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд төлөөлөл  оруулах

Үр дүн: Нийслэл болон аймгууд дахь барилга, зам талбай хүлээж авах комист харааны бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орсон байна.

3.6. Дэд бүтэцтэй холбоотой аливаа хууль, тогтоомж, журам, стандартаас хараагүй хүнтэй холбоотой хэсгийг нь түүвэрлэн авч хялбаршуулсан гарын авлага материал бэлтгэх, зөвлөмж боловсруулж нийтэд түгээх

Үр дүн: Хараагүй иргэдийн хүртээмжтэй орчны талаар олон нийт шийдвэр гаргах түвшний хүмүүсийн ойлголт сайжирсан байна.

Дуут гэрлэн дохиог, камерийн хамт байршуулахад нөлөөлөх

Үр дүн: Жилд нийслэлд 20, аймаг, орон нутагт 2-оос доошгүй дуут гэрлэн дохиог, камеритай суурилуулсан байна. Ингэхдээ дуут гэрлэн дохион байршил, дууны талаар судалгаа хийж нэвтрүүлнэ.

Стандартын шаардлага хангасан тактель хөтөч замтай болоход нөлөөлөл үзүүлж ажиллах

Үр дүн: Явган хүний тактель зам дээр тодорхой орчинд (Ажилчдын соёлын ордон 19-ын авобусны буудлаас МХҮХ-ны байр, Хараагүй хүүхдийн 116-р тусгай сургуулийн орчин, Улаанбаатар хотын төв номын сангийн орчин) үнэлгээ, нөлөөллийн ажил хийж, хараагүй хүнд хүртээмжтэй жишиг хөтөч зам, явган хүний замын орчинтой болно. Мөн Харааны бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангаж тактель зам дээр аливаа саад болон биет зүйлсийг байршуулахгүй байхад /машин, бараа материал, гэрлийн шон, траншейнь гэх мэт/ нөлөөлж ажиллана.

Машины дуут дохио, дууны доод, дээд хэмжээг стандарт тогтооход нөлөөлж ажиллах

Гарашны хашлагын стандартыг хараагүй хүмүсийн аюулгүй байдлыг хангасан болгох, түүний хэрэгжилтэд хяналт тавьж нөлөөлж ажиллах

Үр дүн: Нийслэл, хөдөө орон нутгийн барилгын тодорхой тооны гараш, шинээр баригдах барилгын гарашын орчин хараагүй хүмүүст аюулгүй, болж өөрчлөгдөнө.

Улс, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, худалдан авалтанд нөлөөлөх, хяналт тавих

Гал тэрэг, нисэх онгоцны буудал, хот хоорондын авто вокзал, үйлчилгээний газрууд, олон нийтийн газрыг үнэлгээ, нөлөөллийн ажил хийж, хараагүй хүмүүст ээлтэй, хүртээмжтэй орчин, үйлчилгээг бий болгоход нөлөөлөх

Үр дүн: Томоохон галт тэрэгний өртөө, нисэх онгоцны буудал, авто вокзалын орчин хараагүй хүнд хүртээмжтэй болж, хөтөч туслах үйлчилгээ бий болсон байна.

Хараагүй хүний сурч, амьдарч, ажиллаж байгаа орчинд хүртээмжтэй тохирох хэрэглэгдэхүүн хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөгөө өгөх үйлчилгээг бий болгох

Үр дүн: Тухайн харааны бэрхшээлтэй хүний сурч ажиллаж амьдарч байгаа орчинд хэрэгцээнд нь нийцсэн тохирох хэрэглэгдэхүүн бүхий хүртээмжтэй орчин бүрдсэн байна 

МХҮХ ны байрыг харааний бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй загвар орчин болгох

 Үр дүн:  хараагүй хүмүүст хүртээмжтэй орчин бүрдүүлэх талаар нөлөөллийн ажилыг хийхэд  ашиглагдах загвар орчин бий болсон байна

Дөрөвдүгээр зорилт

Хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх

4.1. Их, дээд сургууль коллеж, мэргэжил сургалтын төвийг төгссөн болон ажил идэвхтэй хайж буй хараагүй залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх ажлын байранд зуучлах төвийг байгуулах

4.2. МХҮХ-ын дэргэдэх МСҮТ-ийг түшиглэн бизнес  инкубаци төвийг  байгуулж хувиараа бизнес эрхлэж байгаа болон эрхлэхээр төлөвлөж байгаа  хараагүй хүмүүст дэмжлэг үзүүлэх

4.3. Бусад улс орны туршлага болон монголын хараагүй иргэдийн ажлын байрны судалгаа гарган харааны бэрхшээлтэй хүнд тохирох шинэ ажлын байрыг бий болгох 

4.4. Харааны бэрхшээлтэй хүмүүсийн  үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төсвийн хөрөнгөөр хийх худалдан авалтанд тэргүүн ээлжинд хамруулах

4.5. Ажил олгогч нарт хараагүй хүний онцлог, чадвар, эрх  болон ажлын байрыг тэдэнд зориулан хэрхэн хүртээмжтэй болгох талаар сургалт зохион байгуулах

4.6. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зээлд хувиараа хөдөлмөр эрхлэгч хараагүй иргэдийг хамруулах 

4.7. Холбооны дэргэдэх МСҮТ-ийн сургалтын байрыг өргөтгөх

4.8. Холбооны дэргэдэх МСҮТ-д мэргэжлийн боловсрол олгох шинэ анги нээх (тухайлбал даралтад хөгжмийн анги)

4.9. Хараагүй иргэдийн малын түүхий эдээр бүтээгдэхүүн хийх чиглэлийн ажлын байрыг дэмжих

4.10. Бариа засалчийн мэргэжил эзэмшсэн хараагүй хүнийг эмнэлэг, эрүүл мэндийн  байгууллагад  ажиллуулах боломжийг бий болгоход нөлөөлж ажиллах

4.11. Бусад улс оронд харагүй иргэдийг суралцах, мэргэжлээ дээшлүүлэх боломжийг бий болгох

4.12. Хараагүй иргэдийг ажлын гараагаа эхлэхэд  нь шаардлагатай ажлын багаж, тоног төхөөрөмжөөр хангах тухай хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн холбогдох журмыг боловсруулахад нөлөөлж, хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллах

4.13. Ажил олгогчид харааны бэрхшээлтэй иргэдийн талаар ойлголт, мэдлэгийг бий болгож, сургалт зохион байгуулах, хандлагыг сайжруулах

4.14. Массажийн үйлчилгээний цар хүрээг өргөсгөж, шинэ нэр төрлийн үйлчилгээг бий болгох

4.15. МХҮХ-ны зорилго чиглэлийн хүрээнд ХХХСҮ-ийн чадавхийг сайжруулах, дэмжих талаар хамтын үйл ажиллагааны хөтөлбөрийг гаргах

4.17. МСҮТ-ийн ойрын хугацааны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж гаргах,

4.18. Хүртээмжит технологийн сургалт, үйлчилгээг явуулах дэмжих төв бий болгох

4.19. ХХХС Үйлдвэрийн чадавхижуулах цогц төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхэд  хамтарч ажиллах

Тавдугаар зорилт

Хараагүй хүнд зориулсан нөхөн сэргээх үйлчилгээний төрөл хэлбэрийг нэмэгдүүлэх замаар тэдний бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх

5.1. Холбооны дэргэд нөхөн сэргээх сургалтын  төвийг өөрийн байр, сургалтын  материаллаг бааз, хүний нөөцтэйгөөр дахин сэргээж, үйл ажиллагааг тогтвортой явуулах

5.2. Хараагүй хүнд зориулсан ахуйн сургалтыг явуулж эхлүүлэх

5.3. Хөдөө орон нутагт хөдөлгөөн орон зай, брайль  бичиг,  хүртээмжит технологийн багш бэлтгэх

5.4. Хөдөө орон нутгийн хараагүй хүмүүст хөдөлгөөн орон зай, брайль бичиг, компьютер болон туслах хэрэгслийг ашиглах сургалт явуулах

5.5. Хараагүй хүмүүст хэрэгцээ шаардлагыг нь үндэслэн  нөхөн сэргээх сургалт үйлчилгээг гэрээр үзүүлэх тогтолцоог бий болгох

5.7.Орон сууцны ипотекийн зээл болон түрээсийн орон сууц, амины орон сууцны хөтөлбөрт хараагүй иргэдийг хамруулах

5.9. Тэтгэвэр тэтгэмжийг орлогод тооцуулах

5.11 Хөгжлийн бэрхшээлийн ангилалыг японы загвар жишигт нийцүүлэхэд нөлөөлөх

5.12 Хараагүй хүмүүст халамжийн сангаас олгогдож буй тусгай хэрэгсэлийн жагсаалт, нүдний шилний үнийг шинэчлэн гаргахад нөлөөлөн үзүүлж ажиллах

5.14 Хөтөч нохойны үйлчилгээг нэвтрүүлэхэд нөлөөлөл үзүүлж ажиллах

5.15 Бүрэн хараагүй хүнийг 70 гэж байгаа боловч 80 р тогтоож байгаад анхаарал хандуулах

5.16 Ахмадуудын чөлөөт цагаа өнгөрөөх болон чийрэгжүүлэх, дасгал хөдөлгөөн идэвхитэй хийхийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах

5.17 Эмлэг эрүүл мэндийн байгууллагад хараагүй хүнд зориулсан хөтөч, угтах үйлчилгээг бий болгож, үзлэг эмчилгээ оношлогоонд дараалал харгалзахгүй хамрагддаг болоход нөлөөлөх

5.19 Аймгуудын нэгдсэн эмлэгт хэвтэж эмчлүүлэх нүдний онштой хүмүүст зориулсан орыг нэмэгдүүлэхэд нөлөөлж ажиллах

5.20 МХҮХ-ны дэргэд амралт, сувилалын газар байгуулах ажлыг эхлүүлэх

5.22 Таксигаар үйлчлүүлэхэд км.ийн заалт болон төлбөрийг хэвлэсэн баримт

5.23 Онлайн ном унших үйлчилгээ бий болгож    номын сангийн үйлчилгээ болон  өдөр тутамдаа шаардлагатай мэдээ мэдээллийг хараагүй хүн өөрт тохирсон  боломжит хэлбэрээ ( интернит, гар утас,  шуудангаар CD хэлбэрээр хүргэх,   ) үйлчилгээг нэвтрүүлэх

5.24 Онцгой байдлын газар бүх харааны бэрхшээлтэй иргэдийн утасны дугаарыг  бүртгүүлэх замаар хараагүй иргэдэд тусгай дугаарын буюу яаралтай тусламжийн  үйлчилгээг  шуурхай авах боломжийг бий болгох

 

 6-р зорилго харагүй иргэддийн дунд  урлаг  спортыг хөгжүүлэх 

6.1 Үндэсний хэмжээнд бүх гишүүдийн дунд урлагийн наадмыг 2 жилд нэг удаа зохион байгуулах /

6.2. Гишүүдийн урлагийн авьяасыг дэмжсэн богино хугацааны сургалт, дугуйланг зохион байгуулах   

6.3. Онцгой урлагийн авьяастай олонд танигдсан уран бүтээлчдийн бие даасан болон хамтарсан тоглолтыг   дотоод болон гададад  зохион байгуулахад  дэмжих   

6.4.   4 жил тутам   Холбооны нэрэмжит спортын наадмыг  зохион байгуулах

 6.5.  Холбооны  дэргэд спортын зөвлөлийг сэргээн байгуулах,  хараагүйн спортыг хөгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллах 

6.6. Хараагүйчүүдийн  шинэ шинэ тухайлбал  хонхот ширээний теннис, дугуйн спортыг хөгжүүлж, тэмцээн уралдаан зохион байгуулах, олон нийтэд сурталчлах

6.7. хараагүйн спортын чиглэлээр үйл ажиллгаа явуулдаг гадаадын  байгууллагуудтай хамтын  ажиллагааг хөгжүүлэх  

 

7-р зорилт. 

7.1 Хүүхэд  залуучуудын оролцоог нэмэгдүүлэх тэдний хөгжлийг дэмжих

1. Манлайлын бүлгэм  ажилуулах манлаййлагч лийдэр залуусыг бэлтгэх

2. Залуучуудын хөгжлийг дэмжсэн сургалтуудыг зохион байгуулах

/Хувь хүний хөгжил, амьдрах ухааны гадаад хэлний, хууль эрх зүй, эрүүл мэнд нөхөн үржхүйн гэх мэт/

  1. Жилд хоёроос доошгүй удаа залуусын дунд уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулах /Илтгэлийн, шүлэг яруу найргийн гэх мэт бусад/
  2. Харааны бэрхшээлтэй залуучуудын форум зохион байгуулах
  3. Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран эмэгтэй гишүүдрүү хандсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах /энэ 4 жилийн хугацаанд / төлөвлөх

Эмэгтэйчүүдэд чиглэсэн арга хэмжээнүүдийг жилд 2-оос доошгүй удаа зохион явуулах

Хараагүй эмэгтэйчүүдийнн форум зохион байгуулах

Ахмадын чийрэгжүүлэх танхим байгуулах

8 Байгууллагыг чадавхижуулах

1.Холбооны байрыг ХБИ-д хүртээмжтэй загвар болгон засварлаж тохижуулах

2. Холбооны дэргэд Нөхөн сэргээх төвийг сэргээн байгуулах

3. Мэдээлэл хөгжлийн төв байгуулах

4. Амралт сувилал, сургалтын цогцолбор байгуулах ажлыг эхлүүлэх

5. МСҮТ-ийн байрыг өргөтгөх

6. 5 аймагт FM байгуулах

7. Мэдээллийн танхимгүй аймгуудад мэдээллийн танхим байгуулах

8. Хөдөө орон нутгийн бүх салбаруудад брайльбичгийн, хөдөлгөөн орон зайн чиг баримжаа олгох багш, хүртээмжит технологийн ажилтануудыг бэлтгэх

9. Боловсон хүчний бодлого стратегийг баримт бичгийг боловсруулж боловсон хүчин хүний нөөцийн чадавхийг сайжруулах

10. Нийгэмд хараагүй хүмүүсийн талаарх ойлголт мэдлэгийг сайжруулах нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах

/сургалтын хөтөлбөртэй болох хүний нөөцтэй болох чадавхижуулах/

11. Холбоо дэргэдээ автобустай болох

 12. хараагүй хүний эрх зөрчигдсөн талаарх хэрэг тохиолдлыг цуглуулан хүний эрхийг хамгаалах олон талт механизмыг үүнд тухайлбал хүний эрхийн үндэсний комисс, шүүх, НҮБ-ын хүний эрхийг хамгаалах тогтолцоо гэх мэтийг хэрхэн ашиглах  талаар сургалт зөвөлгөө өгөх үйлчилгээг бий болгон шүүхэд  хандаж эрхээ хамгаалах талаар жишиг тогтоох