Одоогоор шинэ зарлал бүртгэгдээгүй байна

УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан МХҮХ болон 116-р тусгай сургуулийн багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн Apr 26, 2017 by Administrator

      Монголын  Хараагүйчүүдийн Үндэсний Холбооноос хараагүй  хүүхдийн боловсролын асуудлаар төр  засгийн 3  өндөрлөгт шаардлага  хүргүүлсэн билээ. Өнөөдөр УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан МХҮХ болон 116-р тусгай сургуулийн багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

      Шаардлагад туссан асуудлуудыг шийдвэрлэх талаар байнгын хороо анхаарч ажиллаж байгаа бөгөөд Боловрол соёл шинжлэх ухааны яаманд  шаардлагын дагуу яаралтай арга хэмжээ авах чиглэл өгсөн тухай болон өнөөдөр хуралдах тус байнгын хорооны хурлаар тусгай сургуулиудын асуудлыг авч хэлэлцэх гэж байгаа талаар  мэдэгджээ.

  Мөн тэрбээр тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ түр азнан хүлээцтэй байхыг Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны төлөөллөөс хүсжээ.