МСҮТ-ийн оюутнууд дадлагат гарлаа

1. МХҮХ –ны дэргэдэх МСҮТөвийн Эмчилгээний бариа засалч, Хүртээмжит технологийн мэргэжилтэн ангийн 2-р курсын оюутнуудын ажил олгогч байгууллага дээр хийх дадлага 2018-04-09-ны өдөр эхэллээ. • Эмчилгээний бариа засалч 2-р курсын оюутнууд нь 4-р сарын 9-с эхлэн сургуулийн байран дээрээ ХХХСҮ-ийн ажилчид болон МХҮХ-ны гишүүд, энгийн үйчлүүлэгчдийг хүлээн авч эмчилгээний бариа, бумба хийж үйлчилж байна. 4-р сарын 16-наас эхлэн сувилал болон бусад харилцаатай ажилладаг байгууллагууд дээр дадлагад гарч 1 сарын хугацаанд танхимаар үзсэн онол дадлагын мэдлэг чадвараа ажлын байрны нөхцөлд сайжруулж суралцах билээ. • Хүртээмжит технологийн ангийн 2-р курсын оюутнууд нь МХҮХ-ны оффис болон фм 98,5, Нацагдоржийн номын сангийн ярьдаг номын санд МХҮХ-ны оффис программ дээр ажиллаж албан бичигбаримт дээр ажиллах, DAISY ном бэлтгэх , дууны эвлүүлэг хийх , багшлах дадлага гэсэн 5 төрлөөр хичээлээр үзсэн онол дадлагын мэдлэг чадвараа өргөжүүлж ажлын байран дээрхи дадлага хийж байна.

МХҮХ-ны 40 жилийн ой

40th anniversary of MNFB

МХҮХ-ны нийт гишүүд, ивээн тэтгэгч, хамтран ажиллагч та бүхэндээ бидэнд үргэлж сэтгэлийн дэм, ажлын урам зориг олгож байдагт тань талархан Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо үүсгэн байгуулагдсаны 40 жилийн ойн мэндийг хүргэж байна.